Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Дорно дахины өдөр" арга хэмжээнд оролцов

БНПУ-ын хамгийн том их сургууль болох Варшавын их сургууль дээр зохиогдсон “Дорно дахины өдөр” арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ амжилттай оролцлоо.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дорно дахины өдөр" арга хэмжээнд оролцов
"Дорно дахины өдөр" арга хэмжээнд оролцов. Зураг: МҮОНРТ

БНПУ-ын хамгийн том их сургууль болох Варшавын их сургууль дээр зохиогдсон “Дорно дахины өдөр” арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ амжилттай оролцлоо. Улс болгон өөрсдийн эх орныхоо түүх, ёс заншил, үндэсний үйлдвэрлэл, хоол зэргийг танилцуулан сурталчилдаг уг өдөрлөг нь жил бүр зохион байгуулагддаг байна.

Варшавын их сургуульд 50 мянга оюутан суралцдаг бөгөөд Дорно дахины салбарт 1500 орчим оюутан суралцаж байна. Тус салбарын монгол судлалын тэнхимд жилдээ 15-20 оюутан элсүүлэн сургаж, Монгол судлалыг Төв Европод түгээн дэлгэрүүлж байна.

Хуваалцах