Дорнод аймаг 10.8 мянган га талбайд улаан буудай тариална
Дорнод аймгийн 13 аж ахуйн нэгж энэ онд 10.8 мянган га-д улаан буудай, 16.1 мянган га-д рапс, зургаан мянга гаруй га-д арвай, эмийн ургамал, малын тэжээл тариална.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн 13 аж ахуйн нэгж энэ онд 10.8 мянган га-д улаан буудай, 16.1 мянган га-д рапс, зургаан мянга гаруй га-д арвай, эмийн ургамал, малын тэжээл тариална.
Одоогийн байдлаар тус аймгийн улаан буудай тариалдаг “Майдарын буудай” компанийнхан техникийн засвар үйлчилгээ хийж, үрээ нарлуулж байна. Энэ сарын 28-нд тариалалтаа эхлэж, долоо хоногийн дотор дуусгах төлөвлөгөөтэй гэж тус компанийн агрономич н.Доржханд ярилаа.


















