Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймаг сайн малчдаа тодрууллаа

Тус аймаг 1.5 сая гаруй малтай боллоо. Олон жил мал сүргээ адгуулан маллаж, өсгөн үржүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ажлын байр гарган бусдыг малжуулсан зэрэг үзүүлэлтээр манлайлсан малчид “Аймгийн сайн малчин”-ы алдар цол хүртлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймаг сайн малчдаа тодрууллаа
Дорнод аймаг сайн малчдаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн малчид хонь жилээ амжилт бүтээл арвинтай үдэж байна. Тус аймаг 1.5 сая гаруй малтай боллоо. Олон жил мал сүргээ адгуулан маллаж, өсгөн үржүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ажлын байр гарган бусдыг малжуулсан зэрэг үзүүлэлтээр манлайлсан малчид “Аймгийн сайн малчин”-ы алдар цол хүртлээ.

Баянтүмэн, Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Матад сумын 23 малчин энэ алдрын эзэн боллоо. Мөн аймгийн тэргүүний тариаланч хамт олноор “Мөнхтал” компани шалгарч, “Баяндун” сумын ногоочин Н.Баттөмөр, “Алтай” группын ерөнхий агрономич Х.Гүнбат нар “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарчээ.

Хуваалцах