Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймаг цэцэрлэгийн насныхандаа анхаарч байна

Дорнод аймгийн 2-6 насны хүүхдүүдийн 74 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймаг цэцэрлэгийн насныхандаа анхаарч байна
Дорнод аймаг цэцэрлэгийн насныхандаа анхаарч байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн хоёроос зургаа насны хүүхдүүдийн 74 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн барилгын явц төсөв хөрөнгөөс шалтгаалан удааширч, Хэрлэн сумын 11-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга саяхан сууриа тавилаа.

Ерөнхий боловсролын сургуульд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн зургаан настнуудыг элсүүлэх зорилгоор энэ зун 14 сумын 22 багт гэр цэцэрлэг ажиллуулж, Японы хүүхдийг ивээх сангийн төслийг таван суманд хэрэгжүүлж байна гэж Дорнод аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Өнөрцэцэг хэллээ.

Хуваалцах