Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймаг ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлнэ

2015 оноос эхлүүлсэн “Шинэ усан сан” төслийн хүрээнд 33 ус түгээх байрыг засварласан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймаг ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлнэ
Дорнод аймаг ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн хэмжээнд 20 халуун усны газар бүртгэлтэй боловч одоогийн байдлаар 11 нь үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс сумдад болон аймгийн төвийн гэр хороололд нийтийн халуун усны газрыг нэмэгдүүлэх шаардлага гарчээ. Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох агентлагийн удирдлагуудтай уулзах үеэрээ дээрх асуудлаар үүрэг чиглэл өгч, халуун усны газруудын байнгын үйл ажиллагааг хангах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэжээ.

Тодруулбал, хаалгаа барьсан зарим газарт шаардлагатай засвар үйлчилгээг хийж иргэдэд үйлчлэх, мөн зарим газрын урсгал зардлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх зэргээр дэмжин ажиллах шийдвэр гаргажээ.

Мөн 2015 оноос эхлүүлсэн “Шинэ усан сан” төслийн хүрээнд 33 ус түгээх байрыг засварласан байна. Түүнчлэн уг төслийг ирэх жилүүдэд бүх суманд хэрэгжүүлж, Хэрлэн сумын 1, 7, 10 дугаар багт шинэ усан сан байгуулахаар төлөвлөжээ. Мөн ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

Хуваалцах