Дорнод аймагт 9 сум цагаан зуд, 2 сум цагаанаар зудархуу байна
Дорнод аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 3-наас эхлэн нийт нутгаар 5-6 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 14 удаагийн цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 3-наас эхлэн нийт нутгаар 5-6 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 14 удаагийн цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна.
Дорнод аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр тус аймаг зудын хэмжээнд очжээ. Нийт 9 сум цагаан зуд, 2 сум цагаанаар зудархуу, 2 сум энгийн байгаа аж. Цасны дундаж зузаан 12-20 см байна. Баян-Уул сум хамгийн их цастай буюу 20 см зузаан цастай, Халхгол сумын Ялалт баг, Чойбалсан сумд хоёр см, нийт нутгаар дунджаар 15 см зузаан цастай байна. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор “Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам” батлагдсан байдаг.
Б.Отгонбавуу


















