Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт 917 төгсөгч ЭЕШ өгнө

Дорнод аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 973 сурагч төгсөх бөгөөд тэдний 84.2 хувь буюу 819 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт 917 төгсөгч ЭЕШ өгнө
Дорнод аймагт 917 төгсөгч ЭЕШ өгнө. Зураг: МҮОНРТ

2015-2016 оны хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Дорнод аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 973 сурагч төгсөх бөгөөд тэдний 84.2 хувь буюу 819 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Энэ жил Дорнод аймагт өмнөх оны 98 төгсөгчтэй нийлээд 917 төгсөгч шалгалт өгөх юм байна. Математик, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр хамгийн олон шалгуулагч буюу нийт төгсөгчдийн 49-55 хувь нь шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалтыг зургаадугаар сарын 15-19-нд орон даяар нэгэн зэрэг авна.

Б.Отгонбавуу

Хуваалцах