Дорнод аймагт энэ сарын 5-12-нд цэцэрлэгүүд ажиллахгүй
Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргажээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээ тусламжийн бэлэн байдлын хангах, Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүүхэд ихээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг гуравдугаар сарын 1 хүртэл хязгаарлах, эрсдэлт бүлгийн иргэдэд гэрийн үйлчилгээ зохион байгуулах, энэ сарын 5-12 хүртэл сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хаах шийдвэрийг гаргажээ.
Б.Отгонбавуу


















