Дорнод аймагт Ерөнхий боловсролын сургууль нэгээр нэмэгдэв
Энэ хичээлийн жилд Дорнод аймагт Ерөнхий боловсролын нэг сургууль шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэ хичээлийн жилд Дорнод аймагт Ерөнхий боловсролын нэг сургууль шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тодруулбал, "Дорнод" их сургуулийн дэргэд гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургууль байгуулагдаж, тусгай зөвшөөрлөө БСШУ-ны яамнаас авсан аж. Тус сургууль ахлах анги буюу 10-12 дугаар ангиудад элсэлт авах гэнэ.
Хуваалцах


















