Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт гарсан 2 хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Халхгол, Булган суманд өнөөдөр (2026.04.04) бүртгэгдсэн хоёр хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт гарсан 2 хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Дорнод аймагт гарсан 2 хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол, Булган суманд өнөөдөр (2026.04.04) бүртгэгдсэн хоёр хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай III баг "Шувуут" гэдэг газар 11:15 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул III баг "Захч" гэдэг газар 14:05 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах