Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дорнод аймгийн Матад сумын Давст ухаа гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг өчигдөр 17:20 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Матад сумын Давст ухаа гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг өчигдөр 17:20 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан.
Дуудлагын дагуу Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилнууд, нутгийн иргэд түймрийг унтраахаар ажилласан юм.
Түймрийг гуравдугаар сарын 30-ны 00:05 цагт бүрэн унтраалаа.
Урьдчилсан байдлаар 8000 га хээрийн талбай гал түймэрт өртсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.



















