Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт хадлан тэжээлийн бэлтгэл 93.1 хувьтай байна

2016-2017 онд 14 сумын 4043 малчин өрхөд 2.1 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэл ажил хангадаж байна. Малын тарга хүч дунд зэрэг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт хадлан тэжээлийн бэлтгэл 93.1 хувьтай байна
Дорнод аймагт хадлан тэжээлийн бэлтгэл 93.1 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

2016-2017 онд 14 сумын 4043 малчин өрхөд 2.1 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэл ажил хангадаж байна. Малын тарга хүч дунд зэрэг байна. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 322 тогтоол, аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд 58.2 мян/тн байгалийн хадлан бэлтгэнэ. Аравдугаар сарын дунд үед 54.2 мянган тн хадлан бэлтгэж 93.1 хувьтай байна.

Харин аймгийн аюулгүй нөөцөд 165 тн өвс бэлтгэхээс 300 тн өвс бэлтгэж 181.8 хувь, 24 тн тэжээл бэлтгэхээс 50 тн тэжээл, бэлтгэж 208.3 хувь, сумдын аюулгүйн нөөцөд 1400 тн өвс бэлтгэхээс 932.1 тн өвс бэлтгэж 66.6 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 95.9 тн тэжээл бэлтгэж 22.8 хувьтай байна.

Хуваалцах