Дорнод аймагт мал төллөлт 0.8 хувьтай байна
Дорнод аймагт мал төллөж эхлээд 0.8 хувьтай байгааг албаны хүн хэллээ. Мал ингэж оройхон төллөж эхэлж байгаа нь шинэ ногоотой залгахаар тооцсонтой холбоотой.
Мэдээллийн алба

Дорнод аймагт мал төллөж эхлээд 0.8 хувьтай байгааг албаны хүн хэллээ. Мал ингэж оройхон төллөж байгаа нь шинэ ногоотой залгахаар тооцсонтой холбоотой. Мөн уураг сүүндээ цадсан төл хорогдол багатай, хэнзэрч давжаарахгүй гэж үзсэн байна.
Энэ хавар тус аймгийнхан 510 гаруй мянган төл хүлээн авч бойжуулахаар тооцож байгаа юм.Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга н.Наранхүү ярилаа.


















