Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт малын хулгай буурчээ

Дорнод аймгийн Цагдаагийн газар аймгийнхаа төр засгийн байгууллагуудтай хамтран сумдын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлийн ажлыг эрчимжүүлж, энэ жил малын хулгайн гэмт хэргийг 26.2 хувиар бууруулжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт малын хулгай буурчээ
Дорнод аймагт малын хулгай буурчээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Цагдаагийн газар аймгийнхаа төр засгийн байгууллагуудтай хамтран сумдын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлийн ажлыг эрчимжүүлснээр энэ жил малын хулгайн гэмт хэргийг 26.2 хувиар бууруулжээ.

Мөн сар бүр нэгдсэн хяналт шалгалт явуулж, олон нийтийн цагдаа болон хөдөлгөөнт эргүүл гаргаж байгаа юм. Энэ ажил малын хулгайг бууруулахад нөлөөлсөн гэж тус аймгийн Цагдаагийн газрын малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Цолмонбаяр ярилаа.


Хуваалцах