Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дорнод аймагт марш тактикийн тэмцээн боллоо

Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдал, Цагдаагийн албаны нийт 11 салаа оролцсон юм. Гир өргөх, АКМ буу задалж угсрах, буудлага хийх, холбоо харилцаатай ажиллах, саадыг давах, химийн саад нэвтрэх зэрэг долоон норматив бүхий төрлөөр өрсөлдсөн юм.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт марш тактикийн тэмцээн боллоо
Дорнод аймагт марш тактикийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч нар бие бялдар, албаны бэлэн байдал, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон Марш тактикийн тэмцээнээ Зэвсэгт хүчний 327-р ангийн буудлагын сургалтын талбайд зохион явууллаа.

Хуваалцах