Дорнод аймагт зам талбайн тохижилтод 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ
Зүүн бүсийн авто замыг угтуулан энэ жил Чойбалсангаас 95.4 км засмал зам тавьснаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын гуравны хоёроос илүү хэсэг нь хатуу хучилттай боллоо.
Мэдээллийн алба

Зүүн бүсийн авто замыг угтуулан энэ жил Чойбалсангаас 95.4 км засмал зам тавьснаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын гуравны хоёроос илүү хэсэг нь хатуу хучилттай боллоо.
Мөн Дорнод аймгийн төвд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ зам тавих, туслах замуудыг өргөтгөх, авто машины зогсоол талбай байгуулах, явган зорчих зам тавих зэрэг бүтээн байгуулалтын ажил хийжээ. Зам талбайн тохижилтын ажилд Орон нутгийн хөгжлийн сангаас 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тус аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Дугармаа энэ талаар мэдээлж байна.


















