Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгаас Улсын сайн малчин 3,Тэргүүний тариаланч 1 шалгарчээ

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгаас Улсын сайн малчин 3,Тэргүүний тариаланч 1 шалгарчээ
Дорнод аймгаас Улсын сайн малчин 3,Тэргүүний тариаланч 1 шалгарчээ. Зураг: МҮОНРТ

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж:
103 малчныг “Улсын аварга малчин”,
5 малчныг “Улсын хошой аварга”,
5 саальчныг “Улсын аварга саальчин”,
5 фермерийг “Улсын аварга фермер”,
12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”,
21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Дорнод аймгаас Улсын сайн малчин 3, тэргүүний тариаланч 1 тус тус шалгарсан байна. Улсын сайн малчнаар Цагаан-Овоо сумын 3-р багийн малчин Дамдинсүрэнгийн Бямба, Матад сумын 2-р багийн малчин Санжаа-Осорын Баярсайхан, Чулуунхороот сумын 3 дугаар багийн малчин Дамдины Энхцогт нар тодорсон бол Тэргүүний тариаланчаар Баяндун сумын иргэн Гарамсэдийн Гантөмөр нар шалгарсан байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах