Дорнод аймгийн Баянтүмэн сумд хонины цэцэг өвчин гарчээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын гуравдугаар багт хэд хоногийн өмнө хонины цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Баянтүмэн сумын гуравдугаар багт хэд хоногийн өмнө хонины цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өвчний голомтонд тус сумын дөрөв, Хэрлэн сумын нэг малчных байгаа юм. Мөн 21 өрх сэжиг бүхий бүсэд багтаж байна. Тиймээс мал сүрэгт үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх тарилга хийнэ гэж Дорнод аймгийн ХХААГ-ын дарга А.Энхтүвшин хэллээ.


















