Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжтэй боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ Киоск” ХХК хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын бүх сум, суурин газар, хилийн боомтуудад "ХУРДАН" киоск төхөөрөмж нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжтэй боллоо
Дорнод аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ Киоск” ХХК хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын бүх сум, суурин газар, хилийн боомтуудад "ХУРДАН" киоск төхөөрөмж нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2025.07.28/ Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл , АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мягмаржаргал нар Булган, Гурванзагал, Дашбалбар, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумын удирдлагуудад "ХУРДАН" киоск төхөөрөмж гардуулан өглөө.

Ингэснээр аймгийн бүх сум киоск төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжтой болж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах