Дорнод аймгийн Булган сумаас Сүхбаатар аймгийн нутагт орж ирсэн түймрийг унтраалаа
Дорнод аймгийн Булган сумаас Сүхбаатар аймгийн нутагт орж ирсэн түймрийг унтраалаа. Сүхбаатар суманд 1 км, аймгийн төвд 20-оод км ойртсон түймрийн хохирлын мэдээ бүрэн гараагүй байгаа юм.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Булган сумаас Сүхбаатар аймгийн нутагт орж ирсэн түймрийг унтраалаа. Сүхбаатар суманд 1 км, аймгийн төвд 20-оод км ойртсон түймрийн хохирлын мэдээ бүрэн гараагүй байгаа юм. Түймэрт 20-оод айлын гэр, байшин, мал шатсан, мөн гурван хүн түлэгдэж, аймгийн төвд эмчлүүлж байна гэж Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Энхцэцэг ярилаа.
Үүнээс өмнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас орж ирсэн түймрийн улмаас Сүхбаатар аймаг Түмэнцогт сумын нийт нутгийн 90 шахам хувь, айл өрхийн гэр, хашаа хороо, олон тооны мал шатсан юм.


















