Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дорнод аймгийн ИТХ-ын даргаар Л.Хишигтогтох сонгогдож, М.Бадамсүрэн Засаг даргаар томилогдох шийдвэр гарчээ

Дорнод аймаг 76400 хүн амтай. Үүнээс сонгуулийн насны 46000 гаруй иргэн байдгаас энэ оны УИХ болон аймгийн ИТХ-н сонгуульд 72,3 хувь нь саналаа өгчээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 35 төлөөлөгч дөрвөн нам болон бие даагчид өрсөлдсөн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн ИТХ-ын даргаар Л.Хишигтогтох сонгогдож, М.Бадамсүрэн Засаг даргаар томилогдох шийдвэр гарчээ
Дорнод аймгийн ИТХ-ын даргаар Л.Хишигтогтох сонгогдож, М.Бадамсүрэн Засаг даргаар томилогдох шийдвэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймаг 76400 хүн амтай. Үүнээс сонгуулийн насны 46000 гаруй иргэн байдгаас энэ оны УИХ болон аймгийн ИТХ-н сонгуульд 72,3 хувь нь саналаа өгчээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 35 төлөөлөгч дөрвөн нам болон бие даагчид өрсөлдсөн. Тодруулбал МАН-23, АН-5, бие даагч-7 тойрогт ялалт байгуулж, ИТХ-ыг бүрдүүлсэн долдугаар сарын 9-нд аймгийн ИХТ-ын анхдугаар хуралдаан болж зохион байгуулалтын асуудал хэлэлцэж аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, аймгийн Засаг даргыг сонгосон.

Аймгийн ИТХ-ын даргад ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Зоригтбаатар, ИТХ-ын төлөөлөгч Л.Хишигтогтох нар нэр дэвшин санал хураалт явагдснаас 63 хувийн саналаар Л.Хишигтогтох ИТХ-ын даргаар сонгогдсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас аймгийн ИТХ-ын тэргүүлэгдчийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тэргүүлэгдчдийг сонгосон. Аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан П.Одбаяр нар өрсөлдөж Д.Одбаяр нэрээ татсанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 35 төлөөлөгчөөс 34 санал буюу 97,1 хувийн саналаар ялж, Монгол улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар ИТХ-аас хүсэлт явуулсан юм.

Хуваалцах