Дорнод аймгийн хуулийн байгууллагуудын төлөөлөл зөвлөлдлөө
Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Дорнод аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн цагдаагийн газрын хурлын танхимд боллоо.
Мэдээллийн алба

Зөвлөгөөнд Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба, Тахарын албанаас оролцсон бөгөөд хамтарсан зөвлөгөөнөөр эрүүгийн хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, үнэлэхэд тавигдах шаардлага, хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг шүүгч, прокуророос үнэлж шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, хууль хэрэглэхэд гарч буй зөрүүтэй ойлголтууд болон ял эдлүүлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдлуудыг арилгаж, хуулийг нэг мөр хэрэглэж ажиллах талаар санал шүүмжлэлүүдийг нэгтгэн дүгнэсэн юм.
Б.Отгонбавуу