Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн нийт нутгаар цасны зузаан 1-19 см байна

Дорнод аймагт энэ сарын 3, 4, 6-нд ихэнх нутгаар 0.0-5.1 мм, 5-нд нутгийн хойд хэсгээр 0.0-2.0 мм цас орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн нийт нутгаар цасны зузаан 1-19 см байна
Дорнод аймгийн нийт нутгаар цасны зузаан 1-19 см байна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймагт энэ сарын 3, 4, 6-нд ихэнх нутгаар 0.0-5.1 мм, 5-нд нутгийн хойд хэсгээр 0.0-2.0 мм цас орлоо. Өнгөрсөн долоо хоногт орсон тунадасыг нийлбэрээр нь авч үзвэл, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Сэргэлэн орчмоор 7.5-9.0 мм, бусад нутгаар 0.0-6.5 мм тунадас орсон байна.

Энэ сарын 6-ны өглөөний байдлаар сумдын төв дээрх цасан бүрхүүлийн зузаан Баян-Уулд 19 см, Баянтүмэнд 18 см, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэнд 12-14 см, Булган, Чойбалсан хот орчмоор 10 см, бусад нутгаар 1-9 см зузаан болоод байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө нийт нутгаар 5-10 градус, 3, 4-нд нийт нутгаар шөнөдөө 5-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад хугацаанд шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байлаа.

Харин энэ долоо хоногт буюу 11 дүгээр сарын 10-нд ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи их төлөв баруунаас 4-9 м/с, 10-нд 7-12 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө нийт нутгаар 7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах