Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн нутагт 14 удаа баавгай орж иржээ

Дорнод аймгийн сумдын нутгаар 2019 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш 14 удаа баавгай орж ирсэн тохиолдол гараад байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн нутагт 14 удаа баавгай орж иржээ
Дорнод аймгийн нутагт 14 удаа баавгай орж иржээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд Хэнтий, Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудаар баавгай орж ирсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Дорнод аймгийн сумдын нутгаар 2019 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш 14 удаа баавгай орж ирсэн тохиолдол гараад байгаа юм. Тодруулбал, Дашбалбар суманд нэг, Баяндун суманд хоёр, Баян-Уул суманд 11 удаагийн давтамжтай баавгай орж ирсэн мэдээлэл бүртгэгджээ.

Эдгээр тохиолдлуудаас 12 баавгайг үргээж хөөсөн бөгөөд зориулалтын тороор зөөж тусгай хамгаалалттай газарт тавьсан байна. Мөн нэг баавгай нь эргэн ой руугаа буцсан бол нэг баавгайг агнасан байна.

Энэ асуудалтай холбогдуулан өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдав. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр баавгай нь турж эцсэн, малын сэг зэмээр хооллож мал руу дайрч байгаагаас үзэхэд идэш тэжээлийн хомсдолд орсон байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Хуралдаанаар Дорнод аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүрэн баавгайн учруулж болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, ажиллахыг албан даалгавраар үүрэг болголоо.

Хуваалцах