Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн онцгой комисс Баянтүмэн, Хөлөнбуйр сумын постын нөхцөл байдалтай танилцав

Тус аймгаас орж, гарах хөдөлгөөнийг хянах гол пост болох Хөлөнбуйр сумын постод мэргэжлийн байгууллагуудын 16 ажилтан 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн онцгой комисс Баянтүмэн, Хөлөнбуйр сумын постын нөхцөл байдалтай танилцав
Дорнод аймгийн онцгой комисс Баянтүмэн, Хөлөнбуйр сумын постын нөхцөл байдалтай танилцав. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн онцгой комиссын дарга М.Бадамсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв болон Аймгийн онцгой комиссын бусад гишүүн Баянтүмэн, Хөлөнбуйр сумын постод ажиллан, тэнд ажиллаж буй алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, нөхцөл байдалтай танилцсан байна. Тус аймгаас орж, гарах хөдөлгөөнийг хянах гол пост болох Хөлөнбуйр сумын постод мэргэжлийн байгууллагуудын 16 ажилтан 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа юм.

Ийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, ажилчдын дотоод холбоог шуурхай болгох радио станц, жорлонгийн асуудал, цагдаагийн хамгаалалтанд шаардагдах эд материал, гадаад орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Хуваалцах