Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн Онцгой комисс сумдынхаа удирдлагатай цахимаар хуралдлаа

Цахим хурлаар сумдад дараах чиглэл, зөвлөмжийг хүргүүлсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн Онцгой комисс сумдынхаа удирдлагатай цахимаар хуралдлаа
Дорнод аймгийн Онцгой комисс сумдынхаа удирдлагатай цахимаар хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр сумдын удирдлагуудтай онлайнаар цахим хурал хийлээ. Уг хуралдаанд аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Бүсийн төв ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Цахим хурлаар сумдад дараах чиглэл, зөвлөмжийг хүргүүлсэн юм. Сар шинийн баяр удахгүй болохтой холбогдуулан Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, улсын Онцгой комиссоос гарсан сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг иргэд бүх шатандаа хэрэгжүүлэх, сумдын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж сумдын шуурхай штабыг яаралтай байгуулах, сумынхаа онцлогт тохирсон болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлуудыг зохион байгуулах, маск, ариутгал халдваргүйтгэлийн хамгаалалтын хувцас, бодисын нөөцлөх, боловсролын байгууллагуудын амралттай холбогдуулан гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарах, Сумынхаа гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийх, нөөцөө бүрдүүлж шаардлагатай зүйлсийг засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах, сум хооронд тээврийн үйлчилгээ хийж байгаа үйл ажиллагаанд анхаарах, ариутгал хийх, иргэдтэйгээ хамтран бүх нийтийг маскжуулах аяныг хамтран хийж хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

Мөн Баяндун сум хариуцлагатай жижүүр гарган, нийтийн эргүүл хийж ажиллаж байгаа, Дашбалбар сум гамшгийн нөөцдөө хамгаалалтын хувцас хэрэглэлийг хөрөнгийг шийдвэрлэж авчруулсан байгаа, зарим төрийн байгууллагууд маск оёж иргэддээ үнэгүй тараасан зэрэг ажлыг өөрсдийн нөөц боломжоороо хийж хэрэгжүүлж байгаа гэдгээ цахим хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хуваалцах