Дорнод аймгийн тавдугаар сургууль камертай болжээ
Дорнод аймгийн тавдугаар сургуулийн гадна талбай, хонгил, Багш хөгжлийн танхим зэрэг нийт 20 орчим хэсэгт камер суурилуулсан байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн тавдугаар сургуулийн гадна талбай, хонгил, Багш хөгжлийн танхим зэрэг нийт 20 орчим хэсэгт камер суурилуулсан байна.
Ингэснээр сургуулийн орчинд гарсан хулгайг илрүүлэх, хаяж гээсэн зүйлээ олохоос эхлээд эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, сурагчдын дэг журам сайжрах давуу талтай аж. Сургуулийг бүрэн камержуулахад найман сая төгрөгийн төсөвт өртөг шаардагдсан бөгөөд сургуулийн захиргаа багийн Иргэдийн нийтийн хуралд асуудлыг оруулж, эцэг, эхийн төлөөлөл болох Хэрлэн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нарын дэмжлэгтэйгээр энэ ажил биеллээ олжээ.


















