Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн Төв номын сан 70 жилийн ойгоо тэмдэглэнэ

Дорнод аймгийн Төв номын сан энэ жил 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн Төв номын сан 70 жилийн ойгоо тэмдэглэнэ
Дорнод аймгийн Төв номын сан 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Төв номын сан энэ жил 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан 1946 онд 300-гаад номтой байгуулагдаж байсан түүхтэй энэ номын сан эдүүгээ 72000 гаруй номын фондтой, 6 уншлагын танхим, сургалтын танхим, явуулын номын сангийн авто машинтай нэг ээлжиндээ 252 хүнд үйлчлэх хүчин чадалтай жилдээ 120 гаруй мянган иргэнд үйлчилдэг мэргэжлийн соёлын байгууллага болжээ.

Техник технологийн цаг үетэйгээ хөл нийлүүлж 2008 оноос цахим үйлчилгээг нэвтрүүлсэн байна. 70 жилийн түүхтэй аймгийн номын сан нь Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит юм. Аймгийн Төв номын сангийн 70 жилийн ойн баярын арга хэмжээ энэ сарын 8, 9-нд Чойбалсан хотноо болно.

Б.Отгонбавуу

Хуваалцах