Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийнхан 2017 он гэхэд шүдний өвчлөлөөс бүрэн ангижирна

Чойбалсан хот 2017 он гэхэд иргэдийнхээ шүдний өвчлөлийг бүрэн эмчилж дууссан анхны хот болох зорилтыг тавин ажиллаж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийнхан 2017 он гэхэд шүдний өвчлөлөөс бүрэн ангижирна
Дорнод аймгийнхан 2017 он гэхэд шүдний өвчлөлөөс бүрэн ангижирна. Зураг: МҮОНРТ

Чойбалсан хот 2017 он гэхэд иргэдийнхээ шүдний өвчлөлийг бүрэн эмчилж дууссан анхны хот болох зорилтыг тавин ажиллаж байна. Үүний хүрээнд өнгөрсөн жил “Хан-Уул” цогцолбор сургуульд шүдний лабораторийг бүрэн тохижуулсан бол өчигдөр Хэрлэн сумын 2-р сургуульд нүүдлийн боре аппарат бэлэглэжээ. Ингэснээр хотын төвөөс алслагдсан сургуулийн сурагчид шүдний өвчлөлийн асуудлаа сургуулийнхаа орчинд эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Аппарат бэлэглэх арга хэмжээний үеэр БОЭТ-ийн эмч нар тус сургуулийн сурагчдад үзлэг хийж, сурагчдын дундах шүдний цооролтын тархалтын түвшинг тогтоосон байна. Үзлэгээр сургуулийн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар шүдний өвчтэй байна гэсэн хариу гарчээ.

Хуваалцах