Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод, Дундговь, Дорноговь, Төв, Хэнтий, Сүхбаатарын төлөөлөгч нар сургалтад хамрагдаж байна

“Зүүн аймгуудын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт”-ийн талаарх сургалт, хэлэлцүүлгийн нээлт өчигдөр Дорнод аймгийн төв Чойбалсанд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод, Дундговь, Дорноговь, Төв, Хэнтий, Сүхбаатарын төлөөлөгч нар сургалтад хамрагдаж байна
Дорнод, Дундговь, Дорноговь, Төв, Хэнтий, Сүхбаатарын төлөөлөгч нар сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, МERIT төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Зүүн аймгуудын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт”-ийн талаарх сургалт, хэлэлцүүлгийн нээлт өчигдөр Дорнод аймгийн төв Чойбалсанд боллоо.

Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд Дорнод, Дундговь, Дорноговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн 200 орчим төлөөлөгч оролцож байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас салбарын төрийн бодлого, хууль тогтоомжийн талаар орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт явуулж, орон нутагт тулгарч буй асуудал, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд ил тод байдлыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хуваалцах