Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дорнод Сибирийн их сургуулийн оюутнуудтай уулзжээ

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод Сибирийн их сургуулийн оюутнуудтай уулзжээ
Дорнод Сибирийн их сургуулийн оюутнуудтай уулзжээ. Зураг: МҮОНРТ

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн их сургуульд Монгол Улсын Хууль зүйн яамны гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын санал хүсэлтийг сонсон, харилцан ярилцжээ. Оюутнууд Монгол Улсаас гадаадад гэрээний болон хувийн шугамаар суралцаж байгаа оюутнуудад төр, засгийн зүгээс анхаарал хандуулах, анх удаа гадаадад сурахаар явж байгаа оюутнуудад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, анхааруулгыг холбогдох яам, газрууд өгч байх зэрэг санал гаргаж, Эрхүү хотын их, дээд сургуулиудад хувийн журмаар, ямарваа нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй хувь иргэдийн зуучлалаар суралцахаар ирж байгаа олон оюутан сургалтын хугацаагаа дуусгалгүй буцаж байгаа нь эцэг, эхэд нь эдийн засгийн маш их хохиролтой байгаа талаар оюутнуудын тавьсан асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч Ерөнхий консулын газраас тодорхой тоо баримт ирүүлсний дараагаар холбогдох яамтай хамтран арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.

Хуваалцах