Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнодод боом гарсан нь тогтоогдлоо

Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнодод боом гарсан нь тогтоогдлоо
Дорнодод боом гарсан нь тогтоогдлоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал, амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв

Хуваалцах