Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Дорнодод гарсан хэргийн хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байна

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнодод гарсан хэргийн хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байна
Дорнодод гарсан хэргийн хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

“Санаатайгаар автомашинаар хүн дайраад хэргийн газраас зугтлаа” гэсэн тайлбартай бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тарсан.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 03:00 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ “Д” гэгч нь “Harrier” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож иргэн 18 настай эрэгтэй “С”-г мөргөж биед нь гэмтэл учруулсан, хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгдэж Дорнод аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хохирогч “С” Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.

Хуваалцах