Дорнодод хорио цээрийн постуудыг нэмлээ
тус аймгийн Цагдаагийн газар, бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудад 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мэдээллийн алба

“КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн төв, сумдын төвөөс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 11-ний 09:00 цагаас 14-ний өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарласан. Дорнодын Засаг даргын 2020 оны А/539 тоот дээрх захирамж гарсантай холбогдуулан тус аймгийн Цагдаагийн газар, бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудад 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


















