Дорнодод хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов
Хөдөлмөрийн сайдын тушаалаар шинэчлэн батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" -нд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхаар заасан.
Мэдээллийн алба

Дээрх тушаалын хэрэгжилттэй холбогдуулан Дорнод аймгийн төрийн байгууллагуудаас уриалга гаргасны үндсэн дээр сумдын Засаг дарга нар өөрийн сумын нутаг дэвсгэрт өвөл, хаврын морин уралдааныг түр хугацаагаар хориглосон захирамжийг гаргаж эхлээд байгаа ажээ.