Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнодод зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээв

зарим спорт заал болон халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн фитнесс клубийн үйл ажиллагааг нээжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнодод зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээв
Дорнодод зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээв. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Онцгой комиссын энэ сарын 24-ний хуралдааны шийдвэрээр зарим спорт заал болон халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн фитнесс клубийн үйл ажиллагааг нээжээ.

Ингэхдээ өдөр бүрийн 10:00-22:00 цагийн хооронд нэг ээлжиндээ 20-иос илүүгүй хүнтэйгээр ажиллуулах, тоглолтын ээлж хооронд 30 минутын туршид агаар сэлгэх, ээлж солилцох бүрт заал, бөмбөгийг халдваргүйтгэх, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тэмдэглэж, бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлэхийг спорт заалны удирдлагуудад даалгажээ.

Мөн хоёр цаг тутамд танхим болон тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэн, үйлчлүүлэгчийн биеийн халууныг тэмдэглэн бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллахыг бялдаржуулах төвүүдийн удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн спорт заал, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд болон Хэрлэн сумын ЗДТГ-аас хяналт тавьж ажиллах аж.

Хуваалцах