Дорнодын багш нар баяраа тэмдэглэлээ
Дэлхийн багш нарын 21 дэх болон Монголын багш нарын 49 дэх баярын өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн багш нар баярын хурлаа хийжээ. Дорнод аймгаас сүүлийн 5 жилд улсын “Оны тэргүүний” хоёр багш тодорсон.
Мэдээллийн алба

Дэлхийн багш нарын 21 дэх болон Монголын багш нарын 49 дэх баярын өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн багш нар баярын хурлаа хийжээ. Дорнод аймгаас сүүлийн 5 жилд улсын “Оны тэргүүний” хоёр багш тодорсон.
2011 онд Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн биологийн багш М.Оюун улсын “Оны тэргүүний багш”-аар шалгарч байсан бол энэ жил Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш Н.Мөнхгэрэл улсын “Оны тэргүүний багш”-аар шалгарсан байна.
Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн "Боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш юм. Мэдлэгтэй, мэргэжилтэй багшаас мэдлэгтэй мэргэжилтэй шавь төрдөг. Манай аймгийн хувьд өнгөрсөн хичээлийн жилд амжилт бүтээл дүүрэн байж элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ улсад тэргүүлсэн нь багш нарын ажлын үр дүнгийн тод илрэл. Аймаг орон нутгийн зүгээс багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, чадавхижуулахад анхаарч гадаад, дотоодод зохион байгуулагдсан олон арга хэмжээнд оролцуулж байгаа ажлуудаа цаашид улам идэвхижүүлнэ. Сургалтын "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цэцэрлэгүүдэд Хүүхэд-гэр бүл- багш хамтдаа, Ерөнхий Боловсролын Сургуулиудад "Сурагч-гэр бүл-сургууль хамтдаа" зорилтод жил болгон зарлаж төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна" гэж баярын хуралд хэлсэн үгэндээ онцолжээ.


















