Дорнодын БОЭТ хагалгааны вакум тасагтай болжээ
хөдөө, орон нутаг дахь улсын эмнэлгээс анх удаа дэлхийн жишигт нийцсэн хагалгааны вакум тасагтай болсон байна
Мэдээллийн алба

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв хөдөө, орон нутаг дахь улсын эмнэлгээс анх удаа дэлхийн жишигт нийцсэн хагалгааны вакум тасагтай болсон байна. Олон улсын өндөр зэрэглэлийн мэс заслын эмнэлгүүдэд хагалгааны вакум өрөө зайлшгүй байх шаардлагатай гэсэн шалгуур үзүүлэлт тавигддаг. Эл олон улсын жишигт нийцсэн мэс заслын вакум тасгийн ажил өнгөрсөн наймдугаар сард эхэлж, ийн ашиглалтад оржээ.
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” зорилтод жилийн хүрээнд Дорнод аймгийн БОЭТ аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан шинэ тоног төхөөрөмжөөр иргэдэд хэвлийн болон зүрхний эхо, булчингийн цахилгаан бичлэг, тархины судасны оношилгоог цаг товлолгүй, үнэ төлбөргүй хийж байгаа аж.


















