Дорнодын МСҮТ-ийн засал чимэглэлийн дадлагын байр ашиглалтад орлоо
Дорнод аймаг дахь МСҮТ барилгын засал чимэглэлийн дадлагын байрандаа 10 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ тохижилтыг хийж, өнөөдөр ашиглалтад оруулсан байна.
Мэдээллийн алба

Дорнод аймаг дахь МСҮТ барилгын засал чимэглэлийн дадлагын байрандаа 10 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ тохижилтыг хийж, өнөөдөр ашиглалтад оруулсан байна. Тус төвийн хувьд Чадамжинд суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан онол дадлага хосолсон сургалтыг явуулах, суралцагчдын суралцах орчинг сайжруулж дадлагын байрнуудаа өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шинэчилж байгаа ажээ.
Өнгөрсөн жилд тус сургуульд Хөдөлмөрийн яамны хөрөнгө оруулалтаар сургалтын техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь суралцагчдыг ажлын байран дээр гарч орчин үеийн шинэ техник, тоног төхөөрөмж хэрэгсэлтэй ажиллах чадвар эзэмшүүлэхэд дөхөм болж байгааг Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвийнхөн онцолж байна.


















