Дорнодын онцгой комисс энэ сарын 23-26-нд иргэдээ татан авна
аймгийнхаа иргэдийг доорх эрэмбийн дагуу автобусанд суулгах юм байна.
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссод аймгуудын онцгой комиссоос хүргүүлсэн "Нийслэлээс орон нутаг руугаа иргэдээ зохион байгуулалттайгаар нэгдсэн журмаар татаж авах" хүсэлтийг УОК зөвшөөрлөө. Ийн Дорнод аймгийн онцгой комисс энэ сарын 23-26-нд багтаан татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн шаардлагатай бол хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгах аж.
Мөн аймгийнхаа иргэдийг доорх эрэмбийн дагуу автобусанд суулгах юм байна.
Бага насны буюу 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг
Эрүүл мэндийн 13А маягтаар оношлуулж, эмчлүүлэхээр явсан иргэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
60-аас дээш насны ахмад
Оюутан
Зайлшгүй ар гэрийн гачигдал, шалтгаантай иргэн
Хойшлуулашгүй албан ажлаар зорчих иргэн


















