Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнодын "Шалз уулын Шороон хэрэм”-д археологийн малтлага хийж байна

олон тооны барилгын нөмрөг, тосгуур, нүүр ваар олдсон аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнодын "Шалз уулын Шороон хэрэм”-д археологийн малтлага хийж байна
Дорнодын "Шалз уулын Шороон хэрэм”-д археологийн малтлага хийж байна. Зураг: МҮОНРТ

Эрдэмтэн, судлаач Л.Ишцэрэн тэргүүтэй монгол, японы судалгааны багийнхан Дорнод аймгийн Баяндун сумын нутгаас "Шалз уулын Шороон хэрэм" хэмээх дурсгал илрүүлсэн. Энэ дурсгалд хийж буй археологийн малтлагаар шороон хэрэмний дотор байх төв барилгын тууринд судалгаа хийж байна. Малтлагаар барилгын суурь тавцанг шатаасан тоосгоор өрж хийснийг судалж тогтоожээ. Мөн олон тооны барилгын нөмрөг, тосгуур, нүүр ваар олдсон аж. Түүнчлэн тус барилга нь зүүн тийш харсан хаалгатай бөгөөд тоосгоор өрж хийсэн шатны хэсэг олдсон байна. Одоогоор эсрэг талын барилгатай холбож, налуулсан тоосгон өрлөг (зам), барилгын суурь тавцан (индэр)-н хэмжээ, хэлбэр зэргийг тодорхойлох судалгаа үргэлжилж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Монгол, Японы хамтарсан "Эртний Монголчуудын үйлдвэрлэлийн түүх" (History of Ancient Mongolian Craft Production) төслийг өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Монголын археологи - 2018" хурлын үеэр шилдэг таван судалгааны нэгээр тодруулсан.

Хуваалцах