Дорнодын тариаланчид 10.4 тонн улаан буудай тушаажээ
Дорнодын тариаланчид энэ намрын ургац хураалтын ажлаа дуусган, аймгийнхаа гурилын үйлдвэрт 10.4 мянган тонн улаан буудай тушаасан байна.
Мэдээллийн алба

Дорнодын тариаланчид энэ намрын ургац хураалтын ажлаа дуусган, аймгийнхаа гурилын үйлдвэрт 10.4 мянган тонн улаан буудай тушаасан байна. Энэ нь дараа жилийн намар хүртэл аймгийнхаа гурилын хэрэгцээг хангах бололцоотой. Мөн жилийн хэрэгцээт төмсний 60 гаруй хувийг хангах ургац авч, ирэх хавар тариалах 1700 орчим тн улаан буудайн үрээ энэ намар нөөцөлсөн ажээ. Энэ талаар тус аймгийн ҮХАА-н газрын ерөнхий агрономич н.Самбуубаатар ярьж байна.


















