Дорноговь аймаг Эрхүүгийн Багшийн их сургуультай хамтран ажиллаж байна
Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах зорилгоор ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуультай хамтран ажиллаж байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах зорилгоор ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуультай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 21-нээс эхлэн 14 хоногийн хугацаатай Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх курсийн 12 оюутан ирсэн бөгөөд аймгийн удирдлагууд өчигдөр АЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд оюутнуудыг хүлээн авч уулзжээ.

Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудын орос хэлний багш нар оюутнуудтай хамтран мэдлэг, арга зүй, хэлний чадварыг дээшлүүлэх зорилгоор харилцан туршлага солилцох юм байна.
Аймгийн удирдлагууд Дорноговь аймаг болон ОХУ-ын Эрхүү хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын талаар оюутнуудад танилцуулж, цаашдын сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.


















