Дорноговь аймаг тогтвортой хөгжлийн таван бодлого дэвшүүлжээ
Дорноговь аймаг урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр говь нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг хурдан бүрдүүлнэ гэж аймгийн удирдлагууд тодотголоо.
Мэдээллийн алба

Дорноговь аймаг урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр говь нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг хурдан бүрдүүлнэ гэж аймгийн удирдлагууд тодотголоо. Тухайлбал, тогтвортой бодлогын хүрээнд үндсэн 5 зорилт дэвшүүлжээ.
Үүнд, Мал аж ахуй, газар тариалан, хүний хөгжил, дэд бүтэц зэрэг нийгмийн чухал ажлуудыг тусгажээ. Тус аймаг газар тариалан, уул уурхай, мал аж ахуйн чиглэлээр хурдацтай хөгжиж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нэг үеэ бодвол сайжирч, зургаан жилийн хугацаанд нийт 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байр барьж ашиглалтад оруулсан.
Түүнчлэн ирэх 10 дугаар сард дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ мэтчилэн сургууль, цэцэрлэг, дэд бүтэц гээд нийгмийн бүхий л асуудлаа тогтвортой бодлогын хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэж байна гэж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг ярилаа.
Нэмж хэлэхэд, Дорноговь аймаг Япон улстай сурагч солилцоо хийж, 178 хүүхэд, 12 багшийг тус улсад гурван жилийн хугацаатайгаар явуулжээ.


















