Дорноговь аймагт 36 хяналтын постод 300 гаруй алба хаагч ажиллаж байна
Дээрх аймгийн хэмжээнд 36 хяналтын постод 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж иргэдэд зохих шаардлагын дагуу хяналт тавьж байна. Гэвч зарим жолооч эрсдэлтэй бүсээс хүн тээвэрлэсэн зөрчлүүдийг гаргасаар байна.
Мэдээллийн алба

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 11 чиглэлийн үйл ажиллагаа явуулах байгууллага болон бусад шаардлагатай тохиолдолд тухайн иргэнийг харьяалалтай газрууд руу нэвтрэх зөвшөөрлийн бичиг баримтыг олгож байна. Дорноговь аймагт энэ нөхцөл байдал ямар байгаа талаар манай телевизийн сурвалжлагч З.Энхзул мэдээ бэлтгэсэн байна.
Дээрх аймгийн хэмжээнд 36 хяналтын постод 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж иргэдэд зохих шаардлагын дагуу хяналт тавьж байна. Гэвч зарим жолооч эрсдэлтэй бүсээс хүн тээвэрлэсэн зөрчлүүдийг гаргасаар байна.
Дорноговь аймгийн засаг даргын захирамжаар хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулагджээ.
Улаанбаатар хот руу мах тээвэрлэхэд таван тонноос дээш хэмжээтэй байх, аймаг дотроо нэг портерт буюу 20 толгой мал 1, 5 тоннтой тэнцэхүйц хэмжээний махтай машиныг явуулах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
Мөн хүнс тээвэрлэж байгаа жолооч зөвхөн заасан маршрутын дагуу явж зорчигч суулгахгүй байх, зам дагуу цайны газруудаар үйлчлүүлэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнээс өөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байх зэрэг шаардлагыг тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй иргэнд зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч байна.


















