Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймагт "Ажилтай оюутан" хөтөлбөр хэрэгжиж байна

Арван оюутан тутмын долоо нь цагийн ажил болоод хөдөлмөр эрхлэх сонирхолтой гэсэн судалгаа гарчээ. Тиймээс 21 аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮХАҮТ хамтран “Ажилтай оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймагт "Ажилтай оюутан" хөтөлбөр хэрэгжиж байна
Дорноговь аймагт "Ажилтай оюутан" хөтөлбөр хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Арван оюутан тутмын долоо нь цагийн ажил болоод хөдөлмөр эрхлэх сонирхолтой гэсэн судалгаа гарчээ. Тиймээс 21 аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮХАҮТ хамтран “Ажилтай оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт хорин оюутан ажилд зуулчлагджээ.

Оюутнууд их, дээд сургалтын төлбөртөө нэмэр болох, сурах бичгээ худалдан авахаар зуны амралтаараа ажил хийдэг байна. Хөдөлмөрийн хөлсний хувьд 300-500 мянган төгрөгийн хооронд байгаа нь Улаанбаатар хоттой харьцуулахад орон нутагт зарлага бага байдаг учраас илүү давуу талтай гэж ярьж байна.

Оюутнууд ихэвчлэн дэлгүүр, ресторан, зочид буудал, СӨХ гэх мэтчилэн үйлчилгээний байгууллагуудад ажиллаж байна. Дорноговь аймагт өнөөдрийн байдлаар ажил хийх хүсэлтэй 100 орчим оюутан хүсэлтээ илэрхийлж анкетаа бөглөжээ.

Үүнийг орон нутгийн холбогдох удирдлагуудаас дэмжиж наадмын өдрүүдэд 30 түр ажлын байрыг гаргаж хамтарч ажилласан байна. "Ажилтай оюутан" хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд ажилласан хөлсөө цаг тухайд нь авах, өөрийн сурч байгаа мэргэжлээр ажиллах гээд хөдөлмөрийн харилцаанд ороход гарч болзошгүй эрдлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой юм.

З.Энхзул

Хуваалцах