Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дорноговь аймагт инженерийн байгууламжийн иж бүрэн шинэчлэл хийнэ

1000 айлын орон сууц ашиглалтад орвол инженерийн байгууламжаа өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарах тул энэ жил инженерийн байгууламжийн иж бүрэн шинэчлэл хийж байгаа юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймагт инженерийн байгууламжийн иж бүрэн шинэчлэл хийнэ
Дорноговь аймагт инженерийн байгууламжийн иж бүрэн шинэчлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн хэмжээнд шинээр орон сууц, барилга эрчимтэй нэмэгдэж байна. Цаашид 1000 айлын орон сууц ашиглалтад орвол инженерийн байгууламжаа өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарах тул энэ жил инженерийн байгууламжийн иж бүрэн шинэчлэл хийж байгаа юм. Шугам сүлжээг Азийн хөгжлийн банкны 10 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар энэ ажлыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Албаныхны мэдээлснээр шугам шинэчлэх ажлыг энэ сарын 15 гэхэд дуусгаж, аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд дулаанаар хангана гэлээ.

Хуваалцах