Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймагт "Хичээлийн шинэ жил", Хүүхэд" арга хэмжээний хүрээнд сургалт хийв

эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зурагт хуудас тараасан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймагт "Хичээлийн шинэ жил", Хүүхэд" арга хэмжээний хүрээнд сургалт хийв
Дорноговь аймагт "Хичээлийн шинэ жил", Хүүхэд" арга хэмжээний хүрээнд сургалт хийв. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ болон Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж буй "Хүүхэд" арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болон иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зурагт хуудас тараасан байна.

Үүнээс гадна Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I, II, III сургуулийн ахлах ангийн багш нарт "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сэдвээр хоёр цагийн сургалт оржээ. Түүнчлэн уг сургалтын үеэр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал солилцсон аж.

Хуваалцах