Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймгийн 300 гаруй өрх отроор малаа төллүүлнэ

Нийт эх малын 0.1 хувь нь төллөөд байна. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс гаргасан 2016 оны нэгдүгээр сарын мэдээгээр энэ хавар төллөх эх малын 0.1 хувь буюу 1677 толгой мал төллөжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймгийн 300 гаруй өрх отроор малаа төллүүлнэ
Дорноговь аймгийн 300 гаруй өрх отроор малаа төллүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн 300 гаруй малчин өрх оторт гарчээ. Хоёрдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 4000 орчим малчин өрхийн 1 сая 800 гаруй толгой мал хаваржиж байна. Хэнтий аймгийн Дархан, Галшар, Говьсүмбэр аймгийн Баянтал, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Баянхутаг зэрэг суманд 109 өрхийн 124 мянган толгой мал, өөрийн аймагт 204 өрхийн 170 мянган толгой мал отор хийж байгаа юм.

Нийт эх малын 0.1 хувь нь төллөөд байна. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс гаргасан 2016 оны нэгдүгээр сарын мэдээгээр энэ хавар төллөх эх малын 0.1 хувь буюу 1677 толгой мал төллөжээ.

Хуваалцах