Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Сүүж” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т,
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Сүүж” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т, аравдугаар сарын 12-ны өдрийн 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:37 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээлэв.


















